PHA Perfect Pore cleansing oil's real review

PHA Perfect Pore cleansing oil's real review

  • 2021-05-14 23:06

@skin.wme PHA Perfect Pore cleansing oil хэрэглэсэн сэтгэгдлээ ийн хуваалцжээ. 

Амралтын өдрийн мэнд 

Өнөөдөр @b_lab_official PHA perfect pore cleansing oil талаар сэтгэгдлээ бичих гэж байна.

Энэхүү цэвэрлэгч нь гол найрлагандаа:

• жожоба үрийн тос

• усан үзмийн үрийн тос

• PHA агуулсан бөгөөд эдгээр найрлагуууд нь арьсны тослогийг хянаж хар цагаан батгыг арилгаж, зөөлөн гуужуулж, арьсыг толигор болгох үүрэгтэй. Мөн ph 5.5 ба ямар нэгэн минерал тос агуулаагүй, үнэргүй гэдгээрээ онцлогтой.

Бүтэц: маш шингэн яг ус шиг, дарж гардаг болохоор зөөлөн дарах хэрэгтэй юм байна лээ.

Миний сэтгэгдэл: Би 7 хоногт 1-2 удаа давхар цэвэрлэгээ хийхдээ хэрэглэж байгаа. Тосоороо 1 минут орчим зөөлөн массажлаад бүлээн усаар угаана. Skin gritting method хийхэд тохиромжтой. /хүйтэн усаар угаавал тос үлдэх юм байна лээ, харин бүлээн усаар угаавал заавал араас нь хөөсөөр угаах шаардлагагүй санагдсан./ Цэвэрлэгээ хийнгээ давхар зөөлөн гуужуулна гэдэг нь гоё байгаа биз 

Миний хувьд хамар хэсгээрээ нүхжилт ихтэй, хар батга гараад байдаг энэ цэвэрлэгчийг хэрэглэснээс хойш илт багассан юм шиг санагдаад байгаа. Угаасны дараа тос үлдэхгүй бас үнэргүй нь их таалагдсан. Бас арьс таталдаж хуурайшихгүй байгаад их баяртай байгаа 

 

*gifted but all opinions are my own

Thank you @b_labmongolia 

 

#blab

#blabmongolia#blabofficial#blabglobal#blabphaperfectporecleansingoil#phaperfectporecolansingoil#perfectpore#phbalanceblackheadout

2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.