
Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гайхалтай шинэлэг бүтээгдэхүүнүүдээр Солонгос улс дэлхий нийтийг байлдан дагуулж байна. Солонгос улсад гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар асар хурдтай хөгжиж байгаа энэ үед амжилттай брэндүүд хэдэн сая хэрэглэгчтэй болж өсөн тэлж байгаа бол зарим нь зах зээлийн журмаар салбараас шууд арчигдаж байгаа билээ.
Тэгвэл бид энэ нийтлэлээр Torriden брэндийг онцолж, танилцуулахаар бэлдлээ.
Torriden нь 2015 онд Солонгос улсад үүсгэн байгуулагдсан шинэлэг бүтээгдэхүүнээрээ алдартай Солонгосын арьс арчилгааны брэнд бөгөөд анх DIVE-IN цувралын цэнхэр серум (шидэт цэнхэр лонх)-ээр олонд танигдсан. Өдгөө Монголын хэрэглэгчдийн хэрэглэх дуртай брэндүүдийн нэг болсон уг брэндийн онцлогуудтай танилцана уу.
Шилдэг шагнал авсан бүтээгдэхүүн нь
Torriden-ы Dive-In Serum нь гоо сайхны салбарын олон удаагийн шагналын эзэн бөгөөд Солонгосын хамгийн их борлуулалттай серум юм.
Цэвэр гоо сайхан
Torriden-ы бүтээгдэхүүнүүд нь веган, ан амьтанд туршигдаагүй бөгөөд эрдэс тос, изопропилийн спирт, хиймэл үнэртэн зэрэг хортой бодис агуулаагүй.
Технологид тулгуурласан
Торриден нь шинжлэх ухааны дэвшлийг ашиглан арьсны нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх үр дүнтэй томъёог бий болгосон брэнд.
Түлхүүр найрлага нь - Гиалуроны хүчил
Torriden-ийн DIVE-IN цуврал нь бага молекултай гиалуроны хүчил агуулсан бөгөөд арьсны эсийн шинэчлэлтийг дэмжиж, арьсны гүний чийгийг нөхөж, үрчлээ багасгадаг нь батлагдсан.
Бас нэг гайхалтай найрлага - CICA
Torriden-ы CICA найрлага нь арьсны балансыг тэнцвэржүүлэн тайвшруулж, тослогийг хянах үйлчилгээтэй. Энэхүү найрлага нь батгад өртөмтгий арьстай хүмүүст тохиромжтой.
Коллаген
Torriden-ы Cellmazing цуврал нь арьсыг чийгшүүлж, толигор болгохын тулд олон төрлийн коллаген агуулсан.
Нэг үгээр хэлбэл Torriden олон хэрэггүй найрлагаас татгалзаж, арьсанд нэн хэрэгтэй гол түлхүүр найрлагуудыг хэрэглэгчдэдээ санал болгодог CLEAN, VEGAN, SAFE брэнд юм.
Torriden-ы уриа үг: YOUR SKIN IS OUR PLANET