Нүүр цэвэрлэгээ нь арьс арчилгааны хамгийн чухал шат

Нүүр цэвэрлэгээ нь арьс арчилгааны хамгийн чухал шат

  • 2021-06-06 15:10

Эрүүл, гэрэлтсэн арьсны нууц бол маш сайн цэвэрлэгээ байдаг. Бидний арьс өдөр бүр нүүрний будаг, бохирдол, нарийн ширхэгтэй тоос шороо гэх мэт янз бүрийн хүчин зүйлстэй тулгардаг ба энэ нь арьсыг маань тодорхой хэмжээгээр гэмтээж, арьсны нүх сүвийг бөглөж байдаг.


Арьсанд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэхгүй унтвал арьс хурдан гэмтэн өнгөө алдаж, хөгшрөлт ч эрчимтэй явагдаж эхэлдэг байна. Тийм учраас өөртөө таарах бүтээгдэхүүнээ сонгон завгүй өдрийнхөө төгсгөлд нүүрээ маш сайн цэвэрлэн арьсаа арчилж амарч байхыг зөвлөж байна. Арьсаа гоё сайхан байлгах нь биднээс л шалтгаалдаг шүү дээ.


Оройн арьс арчилгаа: 🧖🏻‍♀️


1. Тосон цэвэрлэгчээ будагтай, будаггүй арьсандаа түрхэн зөөлөн иллэг хийж, бүлээн усаар сайтар угаана.


2. Араас нь хөөсөн угаагчаар цэвэрлэнэ.


3. Долоо хоногт 1-2 удаа гуужуулна


4. Арьс арчилгааны, чийгшүүлэх бүтээгдэхүүнүүдээ дарааллын дагуу түрхэнэ.

2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.